Thursday, April 23, 2015

Лабораторийн ажил №3 / Photoshop /

Лабораторийн ажил №3

 Даалгавар №1

Тэмдэглэх хэрэглүүр ашиглан өнгөний уусгалт хийх.
 




Алхам-1. Дээрхи зургийг татан авна.
Алхам-2.  - автоматаар тэмдэглэх хэрэглүүрийг сонгон авч цагаан өнгөн дээр Click хийнэ.
Алхам-3. Хэрэглүүрээс -г сонгон авч будах өнгөө сонгоод Optionсамбараас доорхи сонголтыг сонгоно.



Алхам-4. Drag хийнэ.


Алхам-5. Хэрэглүүрээс -г сонгон авч Shift дарж дугуй тэмдэглэнэ.
 


Алхам-6. Хэрэглүүрээс -г сонгон авна.
 


Алхам-7. Зурах өнгө ба дэвсгэрийн өнгөө сонгоно.
 


Drag хийнэ. 
 
 
Алхам-8. Бэлэн болсон зурагт оюутны кодоор нэр өгч *.tiff өргөтгөлтэйгээр хадгална уу.
 

Даалгавар №2

Layer ашиглах, зураг нийлүүлэх, Layer-ийг ажиллуулах.
  
Үндсэн зураг


Даалгавар-1.
Зураг-1

Зураг-2

Зураг-3

Алхам-1. Дээрхи 3 зурагнаас үндсэн зураг болон өөрт оногдсон 1 зургийг татан авч зураг-1, зураг-2, зураг-3 ийн аль нэгтэй ижил болгон layer-үүдийг нэгтгэнэ үү.
Алхам-2. Үндсэн зургаа нээгээд хэрэглүүрээс -г аваад хэрэгтэй хэсгийг тэмдэглэн


 
ENTER дараад зургийг тайрна.
Алхам-3. Өөрийн сонгосон зургаа гарган ирж-р хэрэгтэй хэсгийг тэмдэглэн авч
Edit > Copy (Ctrl+C)

Тэгээд үндсэн зурган дээрээ очоод
Edit > Paste (Ctrl+V)      -р зөөнө.
 Window > Show layers ( Хоёр layer болж байна. )

Алхам-4. Хязгаарыг бүдгэрүүлнэ. Хэрэглүүрээс -г сонгоод Brushesсамбараас зохих хэмжээг сонгоод хязгаарыг баллана.


Ингэснээр зураг дараах байдалтай болно.

Ийм маягаар өөрт сонгосон зурагнуудаа эвлүүлнэ.



Алхам-5. Зургийн өнгө өөрчилнө.
Эхлээд Layer-г хувилна. Layer самбарын дээр Backgroung Layer-г сонгоод

Layer > Duplicate Layer…


Ок дарна.
Зарим ил байгаа Layer-г нуухын тулд -г сонгоно.



Background Copy Layer-г сонгоод Image > Adjust > Variations…
Өнгө өөрчилнө.


Алхам-6. Бэлэн болсон файлдаа оюутны кодоор нэр өгөн *.tiff өргөтгөлтэйгээр хадгална.


Жич: Layer нь тунгалаг цаас давхарлахтай адилхан.



Thursday, April 16, 2015

Лабораторийн ажил №2 / Photoshop /

Лабораторийн ажил №2

Зургийн өнгө өөрчлөх.

Даалгавар-1.

Дараах зураг.1-ийн өнгийг Image>Adjust>Hue/Saturation командыг ашиглан зураг.2-той ижил болгоно уу.

Зураг-1

Зураг-2
Гүйцэтгэл:


Алхам-1. Даалгавараас зураг.1-ийг татан авч Image цэсний  Adjust>Hue/Saturationкомандыг сонгоно.
Алхам-2. Дараах өгөгдлөөр тохиргоо хийн зураг.2-той ижил болгоно.
Алхам-3. Өөрчилсөн зурагтаа нэр өгөн *.jpeg өргөтгөлөөр picture folder-т хадгална. / Зургийн нэрээ оюутны кодоор өгч хадгална. /

Өгөгдөл:

·         Өнгө / +87 /
·         Өнгөний тодшил / -14 /
·         Өнгөний өнгөлөг / +30 /

Даалгавар-2.

Зураг.3-ийн зөвхөн далбааны өнгийг өөрчлөн зураг.4-тэй ижил болгоно уу.

Зураг-3

Зураг-4
Гүйцэтгэл:
Алхам-1. Зураг.3-ийг татан авч  автоматаар тэмдэглэх хэрэглүүрийг сонгоно.
Алхам-2. Зураг.3-ийн цэнхэр өнгөтэй хэсэг дээр Click дарж идэвхижүүлнэ.
Алхам-3. Shift дараад өөр цэнхэр өнгөтэй хэсгийн дээр Click хийж тэмдэглэсэн хэсгийг нэмнэ.
Алхам-4. Үүний дараа mouse-2 товчийг даран Select Inverse командыг сонгоно.
Алхам-5. Image цэсний  Adjust>Hue/Saturation командыг сонгоно.
Алхам-6. Доорхи өгөгдлөөр тохиргоо хийн зураг.4-тэй ижил болгоно.
Алхам-7. Өөрчилсөн зурагтаа нэр өгөн *.tif өргөтгөлөөр picture folder-т хадгална. / Зургийн нэрээ оюутны кодоор өгч хадгална. /

Өгөгдөл:

·         Өнгөний өнгөлөг / 0 /
·         Өнгө / +109 /
·         Өнгөний тодшил / +15 /

Даалгавар-3.

Багсаар зурах.

Зураг-5

Гүйцэтгэл:

Алхам-1. Зураг.5-ийг татан авч photoshop дээр нээнэ.
Алхам-2. Зурах өнгө сонгох. Зурах дөрвөлжин дээр Click хийнэ. 




Алхам-3. Гарч ирсэн цонхноос дуртай өнгө дээр Click хийгээд OK-г дарна.

Алхам-4. Багсаар зурах.
-г аваад Brushes самбараас зохистой багсны хэмжээг сонгоно.


Алхам-5. С үсэг зурна.
Алхам-6. Өнгөө солиод CAT! гэж зурна.

Алхам-7. Бэлэн болсон зурагтаа нэр өгөн *.tga өргөтгөлөөр picture folder-т хадгална. / Зургийн нэрээ оюутны кодоор өгч хадгална. /